Ахмад настанд протез худалдан авсан болон дотоодод дахин хийлгэсэн зардлын үнийг 5 жил тутамд нөхөн олгох
Ахмад настанд протез худалдан авсан болон дотоодод дахин хийлгэсэн зардлын үнийг 5 жил тутамд нөхөн олгох
Ахмад настанд үнэт металлаар хийхээс бусад протез / сүүж-түнхний үе, сүүж- түнх, өвдөгний үе, дунд чөмөг, шилбэ, тавхай, тавхайн урд хэсэг, мөр, бугалга, шуу, сарвуу, хуруу, хиймэл шүд, эрүү, шилэн болон хуванцар нүд, нүдний болор /-ийг худалдан авсан болон дотоодод дахин хийлгэсэн зардлын үнийг 5 жил тутам нэг удаа нөхөн олгоно.

Протезийн хөнгөлөлт авахад ямар баримт бичгийг бүрдүүлэх вэ?
o өргөдөл;
o  Хорооны Засаг даргын тодорхойлолт;
o иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
o протез, ортопедийн хэрэгсэл хийлгэсэн тухай баримт эсвэл нэхэмжлэлийн хамт.

                       Нийт ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт
o Ахмад настанд дотоодод хийлгэсэн /сүүж, түнх, дунд чөмөг, шилбэ, өвдөг, тавхай, тавхайн урд хэсэг, мөр, шуу, сарвуу, буйл, шүд, эрүү/ протезийн үнийг 5 жил тутам нэг удаа нөхөн олгоно.
o Ахмад настанд харах болон сонсох эрхтний ортопедийн хэрэгсэл /сонсголын аппарат, харааны шил, шилэн болон хуванцар нүд, нүдний болор/-ийг 5 жил тутам нэг удаа үнэ төлбөргүй олгоно.
o Дотоодод хийлгэсэн протез, ортопедийн хэрэгслийн зардлыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг үнээр тооцож бичиг, баримтыг үндэслэн банкны байгууллагаар дамжуулан үнийг нэг удаа нөхөн олгоно.
o Ахмадын зориулалттай амралт, рашаан сувилалын эрхийн бичгийг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан хөнгөлөлттэй үнээр олгоно.
o Ахмад настан нь нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл (таксинаас бусад)-ээр орон нутгийн харъяалал харгалзахгүй үнэ төлбөргүй буюу хөнгөлөлттэй үнээр зорчино.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
 
Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats