2-оос дээш жил нас хэтэрч иргэний үнэмлэх шинээр авахад бүрдүүлэх материал:
•    Өргөдөл – Хаана, хэдэн онд, эхийн хэд дэх хүүхэд болж төрсөн, эцэг эхээс хэдүүлээ, төрсөн ах, эгч, дүүсээ овог нэртэй, регистрийн дугаартай нь хамт бичнэ. Мөн хэдэн онд сургуульд орж төгссөн, ямар шалтгаанаар иргэний үнэмлэх аваагүй хугацаа хэтэрсэн шалтгаанаа дэлгэрэнгүй бичиж хүсэлтээ уламжлан хорооны Засаг даргаар цохуулсан байна.
•    3 хүнээр /төрсөн эцэг, эх, ах, эгчээр/ батлан даалт гаргуулан нотариатаар батлуулсан байна.
•    8, 10-р анги төгссөн боловсрол гэрчилгээ, хувийн хэрэг, монтаж, мэргэжлийн үнэмлэх, диплом, хуулбар /2%/-ын хамт
•    Эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуулбар /2%/-ын хамт
•    Цэргийн үүрэгтний үнэмлэх /18-45 насны эрэгтэй/, хуулбар /2%/-ын хамт
•    Гадаад паспорттай бол эх хувийг хуулбарын хамт
•    Оршин  суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт /зурагтай, тамга дарж баталгаажуулсан/
•    Сургууль болон ажлын газрын зурагтай тодорхойлолт /зургийг тамга, тэмдэг дарж баталгаажуулсан байна/
•    УБЕГ-ын иргэний баримтын төв архивын лавлагаа /иргэний үнэмлэх авч байсан эсэх талаар/
•    Хөдөө орон нутгаас шилжин ирсэн бол шилжин ирсэн тухай Нийслэлийн Бүртгэлийн газрын тодорхойлолт
•    Ямар нэг шалтгаанаар ерөнхий боловсролын сургууль завсардаж, боловсрол эзэмшээгүй бол өөрийн бага, дунд, одоо байгаа үеийн 3-аас дээш зураг /эцэг эх, найд нөхөдтэйгээ авахуулсан зураг байж болно/
•    Мөнгө тушаасан баримт
Иргэний үнэмлэх авах хүн өөрийн биеэр ирнэ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
 
Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats