Нэг. Байгууллагын тухай зорилт, биелэлт
2011/12/13
а.Хорооны тухайн жилд дэвшүүлсэн зорилт:
Тус  хороо нь 2011 онд Нийслэл, дүүргээс дэвшүүлсэн  зорилтуудыг  иргэдэд хүргэх,  хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хорооны ажилд иргэд, аж  ахуйн нэгж, байгууллага хамт олныг оролцуулах ,төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдолыг шийдвэрлэх,  төрийн захиргааны байгууллагын ажлыг иргэдэд нээлттэй мэдээлэх гэсэн зорилтуудын хүрээнд ажлаа чиглүүлэн  ажиллаа дэлгэрэнгүй
Байгууллагын дотоод үйл ажиллагааны талаар:
2011/12/13
а. Хорооны  үйл ажиллагааны  төлөвлөгөөний хэрэгжилт/ хэдэн хувьтай байгаа/  
Тус  хороо нь  бүтэн  жилд   хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг улирал улиралаар  гарган батлуулж, төрийн үйлчилгээг    иргэдэд  хөнгөн шуурхай   хүргэж,     иргэдийн боловсрол, соёл, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, хууль  тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж,  хорооны ажилд иргэд,аж  ахуйн нэгж байгууллага, хамт олны оролцоог нэмэгдүүлэх , иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдолыг шуурхай  шийдвэрлэх, дүүргийн хэлтэс албадад, шаардлагатай судалгааг хугацаанд нь хүргүүлэх  зэрэгт ажлаа чиглүүлэн дараах ажлуудыг хийж  ирлээ.
дэлгэрэнгүй
НИЙГМИЙН, ХӨГЖЛИЙН ТАЛААР
2011/12/13
Хоёр  НИЙГМИЙН, ХӨГЖЛИЙН  ТАЛААР
Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлт-хүний хөгжлийг дэмжих” жил  болгон зарласантай холбогдуулан жижиг дунд бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн болон, ажилгүй иргэдийн судалгаа гаргаж ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах ажлын хүрээнд, хорооны нутаг дэвсгэрт, үсчин, гоо сайхан, интернэт, цайны газар, халуун ус, саун зэрэг 8 төрлийн  үйлчилгээтэй “Иргэдийн хөгжлийн төв”ийг нээн ашиглалтанд оруулж иргэдэд түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэхээс гадна ажилгүй 21 иргэнийг байнгын ажлын байртай болгов.
дэлгэрэнгүй
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТАЛААР
2011/12/13
Гурав.  НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН   ТАЛААР

      Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрх иргэдийн хүсэлтийг хүлээн авч, цаг тухайд  нь хөнгөн шуурхай чирэгдэлгүй үйлчилж, төрийн үйлчилгээг тасралтгүй явуулж ажиллалаа.дэлгэрэнгүй
ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН АЖЛЫН ТАЛААР
2011/12/14
ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН АЖЛЫН ТАЛААР

Дүүргийн Иргэний бүртгэл мэдээллийн тасгаас өгсөн үүрэг даалгаврыг тухай бүр биелүүлэн ажиллаж, сар бүрийн тоон мэдээ, сургалт семинар болон шуурхайн биелэлт зэргийг цаг тухай бүр өгч ажиллаа.
дэлгэрэнгүй
ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААР
2011/12/14
Хорооны цагдаагийн хэсэг нь Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн 233 дугаар  чиглэлийн хэсэгтэй байнгын холбоотой хамтран ажиллаж, хорооны нутаг дэвсгэрт гудамж талбай, олон нийтийн газарт эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдалд үнэлэлт,дүгнэлт  өгсний  үндсэн дээр гэм хэрэг гарч болзошгүй эмзэг цэгүүдийг тодорхойлж, эргүүл гарган,олон нийтийн байцаагч, хэсгийн ахлагч нарыг хувиарын дагуу гарган ажиллуулж, эргүүлийн үүрэгт хяналт тавин, мэргэжлийн удирдлагаар ханган үр дүнг тооцон ажиллаж ирсний үндсэн дээр гэмт хэрэг зөрчил үүний дотор орон байрны хулгай, урьд оныхоо буурсан үзүүлэлттэй гарлаа.
дэлгэрэнгүй
ТОХИЖИЛТЫН АЖЛЫН ТАЛААР
2011/12/14
ТОХИЖИЛТЫН  АЖЛЫН ТАЛААР
 1.Цэвэрлэгээний ажлын хүрээнд
Тус хороо нь тайлангийн хугацаанд  нийт 20 удаа их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулан   гудамж, гуу жалгын цэвэрлэгээг бүрэн хийлээ
Нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа  аж ахуйн нэгж байгууллагуудтай  тохижилтын болон хамтран ажиллах гэрээ байгуулав .дэлгэрэнгүй
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд
2011/12/15
Хорооны хэмжээнд нийт 43  айл өрхүүдэд  158         бут, сөөг, мод тарив   чацарганы  суулгац  23ш,        үхрийн нүд   30ш,  37 дугаар сургууль дээр   300 ширхэг  шар хуас, 300 ширхэг хайлаас, 50ширхэг улиас тарьж,  2кг зүлэгний үр суулгах ажил хийгдэж байна.  37 дугаар сургууль дээр тарьсан мод бут  сөөг, зүлэгний үрийг Энгүйн эх компанаас зуучлан авч өгөв.
дэлгэрэнгүй
Төсөл хөтөлбөр бүтээн байгуулалтын ажлын хүрээнд
2011/12/15
Төсөл хөтөлбөр бүтээн байгуулалтын   ажлын хүрээнд
“Миний хороо” төслөөр   хорооны 131 гудамжны  хаяг,1151 хашааны хаалгыг номержуулах ажлыг Тотвортой амьжиргаа -2 төслөөс санхүүжүүлэн хийж дуусгав.  

дэлгэрэнгүй
Байгууллагын нээлттэй байдлыг хангах, иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай үзүүлэх чиглэлээр авсан арга хэмжээ, үр дүн.
2011/12/15
Хорооны ажиллах цагийн хуваарийг мөрдөн ажиллахын зэрэгцээ цэргийн  шинэчилсэн тоо бүртгэл,  цаг үеийн ажлуудаар уртасгасан цагаар,  хагас,бүтэн сайн өдрүүдэд ажиллаж, нэг ч иргэнийг чирэгдүүлэхгүй ажиллаа.
дэлгэрэнгүй
1
 
Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats